/2023.11.20/: Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Ховд аймагт ажиллах үеэрээ Цэцэг суманд “Тээвэрчидээ сонсоё” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, жолооч, тээвэрчдийн санал бодлыг сонслоо.
Тээвэрчдийн зүгээс С зөвшөөрлийн бичгийг уурхайнууд олгодог болсноор зөвшөөрөл дагасан хүнд суртал, ашиг сонирхол хүндэрсэн тухай болон БНХАУ-ын хилээр давмагц улс хоорондын тээвэр хийж байгаа жолооч нарыг эрх ашгийг боогдуулдаг, дарамталдаг гэх мэт асуудлуудыг тээвэрчдийн төлөөлөл хэлж байлаа.
ЗТХ-ийн сайдын зүгээс БНХАУ-ын Тээврийн яамтай холбогдож үүсээд байгаа нөхцөл байдлыг ойрын хугацаанд шийдвэрлэх чиглэл өглөө.
Мөн Мо-Энко компанийнхантай маргааш уулзаж Ховдын тээвэрчидийн тавьсан хүсэлтийг шийдвэрлэхээр боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.