Ойн мэргэжлийн хоёр байгууллагад тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ойн мэргэжлийн хоёр байгууллагад тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ

/2023.10.31/: Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, тарьц суулгацын чанарыг дээшлүүлэх зорилгоор дэмжлэг үзүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, “Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх” чиглэлийн эрх бүхий хоёр байгууллагат хүчин чадлыг нэмэгдүүлэх багаж, тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.

Ойн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа “Од тоб” ХХК, “Агро форест” ХХК-д иж бүрэн усалгааны систем бүхий 6х20 метрийн хэмжээтэй хүлэмж, гурван төрлийн өрөм бүхий бензин моторт модны нүх ухагч иж бүрэн багаж болон таван морины хүчин чадалтай хөрс сийрүүлэгч төхөөрөмжийг БОАЖ-ын Дэд сайд М.Ганбаатар гардууллаа.

May be an image of 9 people and text

Аж ахуйн нэгж, байгууллагуудад тодорхой шаардлага, шалгуур үзүүлэлтээр багаж техникийн дэмжлэг үзүүлэх бөгөөд тухайн байгууллага тарьц, суулгацын нөөцөөсөө тодорхой тоогоор Ойн газраар дамжуулан ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажилд тарьц, суулгац нийлүүлэх болзолтойгоор уг арга хэмжээнд хамрагдаж байгаа юм.

Цаашид үе шаттайгаар мод үржүүлгийн мэргэжлийн байгууллагуудыг дэмжих, иргэд, ойн нөхөрлөлүүдийн дунд болзолт уралдаан зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Эх сурвалж: БОАЖЯ

Өнөөдөр ялимгүй хур тунадастай, 5-7 хэмийн дулаан байна
Өнөөдөр ялимгүй хур тунадастай, 5-7 хэмийн дулаан байна
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.