“Цалинтай ээж“-ийн 50 мянгыг нэмэгдүүлэх, багш нарын цалинг нэмэгдүүлэх саналууд оруулж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цалинтай ээж“-ийн 50 мянгыг нэмэгдүүлэх, багш нарын цалинг нэмэгдүүлэх саналууд оруулж эхэллээ

/2023.10.19/: Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар D-Өргөдөл гомдлын цахим системийг нэвтрүүлсэн талаараа мэдээлсэн

Энэхүү цахим системээр дамжуулан иргэд хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох боломж бүрдэж байгаа юм. Ингэхийн тулд иргэд petition.parliament.mn системд нэвтэрч санал асуулгад оролцох бөгөөд өөрөө санал асуулга явуулах, санал гаргах ч боломжтой юм.

Энэхүү системийн хамгийн эхний санал асуулга нь НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгон нэмэгдүүлэх байв. Харин дараагийн томоохон санал асуулга нь Цалинтай ээж хөтөлбөрийн 50 мянган төгрөгийг нэмэх эсэх асуудал болжээ.

Иргэд тус системд өөрсдийн саналыг байрлуулж эхэлсэн бөгөөд үүнд

  • Ипотекийн 8 хувийг 6 хувьд шилжүүлэх
  • Багшийн цалинг 1000 доллар, боловсролын үйлчилгээний ажилтнуудын цалинг 800 ам.доллар болгох
  • Нээлттэй банк болгох
  • И-Монголиа системээр сонгууль өгдөг болох зэрэг хэд хэдэн саналуудыг мөн дэвшүүлжээ.

Уг саналыг 30 хоногийн хугацаанд цуглуулах бөгөөд иргэдээс ирсэн санал 100 мянгад хүрвэл уг асуудалтай холбоотойгоор хууль санаачлах ажил эхлэх аж.

БНСУ-д 17 сувилагч, эх баригч суралцаж байна
БНСУ-д 17 сувилагч, эх баригч суралцаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.