Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт хийж байна

Flu Shot: What to Know About Side Effects, Protection and Timing - The New  York Times

/2023.10.19/: Эрүүл мэндийн сайдын 2023 оны аравдугаар сарын 10-ны “Улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах тухай” А/358 дугаар тушаалын хүрээнд дархлаажуулалтын 10 хоногийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 10-20-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Энэ удаагийн дархлаажуулалтаар 2023-2024 оны томуугийн улиралд ДЭМБ-ын зөвлөмж болгосон томуугийн вирусийн эсрэг төрөгчийг идэвхгүйжүүлэн, ДЭМБ-аас итгэмжлэл авсан БНСУ-ын GCFLU дөрвөн цэнт вакциныг хийж байна. Мөн вакцины найрлагад орсон томуугийн вирусийн дөрвөн дэд хэв шинжээр үүсгэгдсэн халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэж байна.

Томуугийн вакцинд дараах хүмүүсийг үнэ төлбөргүй хамруулна. Үүнд:

  • Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн 2-5 насны хүүхэд
  • Жирэмсэн эмэгтэйчүүд,
  • Эрсдэлт бүлгийн хүн ам,
  • Эрүүл мэндийн байгууллагын ажилтан

Эдгээрт сум, өрхийн эрүүл мэндийн төв, тухайн эрүүл мэндийн байгууллага болон цэцэрлэгт дархлаажуулалтын түр цэг нээн хамруулж байна.

Эх сурвалж: ЭМЯ

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн чуулган үргэлжилж байна
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн чуулган үргэлжилж байна
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.