Хятадын “Ehang” компани бүрэн автомат жолоодлоготой нисдэг такси үйлчилгээний зөвшөөрлөө авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын “Ehang” компани бүрэн автомат жолоодлоготой нисдэг такси үйлчилгээний зөвшөөрлөө авлаа

An EHang all-electric Vertical Takeoff and Landing (eVTOL) two-passenger multicopter aircraft, produced by China's Guangzhou EHang Intelligent Technology, performs an unmanned display flight at an event showcasing a 'Drone Traffic Management System' by the Ministry of Land Infrastructure and Transport, at Yeouido island in Seoul on November 11, 2020. (Photo by Ed JONES / AFP) (Photo by ED JONES/AFP via Getty Images)

БНХАУ-д хүний оролцоогүйгээр өөрийгөө бүрэн жолооддог агаарын такси үйлчилгээ амьдралд нэвтрэхэд нэг алхам ойртлоо.

Гуанжоу хотод байрладаг Ehang компани хоёр хүний суудалтай EH216-S AAV дрон төхөөрөмждөө Хятадын Иргэний нисэхийн удирдах газраас агаарын тээврийн зөвшөөрөл авсан гэдгээ өнгөрсөн баасан гарагт мэдэгдэв.

АНУ-ын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь нээлттэй арилжаалагддаг тус компани энэ төрлийн зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан дэлхийн анхны компани болж байгаа бөгөөд ийнхүү шууд хөөрч буудаг цахилгаан автомашин (eVTOL)-аар зорчигч тээвэрлэх эрхтэй болж байна гэсэн үг.

Тус компани Хятадын засгийн газраас энэхүү зөвшөөрлийг авсан нь цаашид АНУ, Европын холбоо, Зүүн өмнөд Азийн бусад орнуудад иргэний агаарын тээврийн зөвшөөрөл авахад түлхэц болно гэж найдаж байгаа гэдгээ компанийн ерөнхий захирал Хуажи Ху CNBC сувагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Мөн тэрээр “Бид ирэх жилээс үйл ажиллагаагаа хилийн чанад руу тэлнэ. Гэхдээ үүний наана тэдгээр улс орнууд Хятадын иргэний агаарын тээврийн зөвшөөрлийг өөрсдийн стандарттай хэр зэрэг уялдахыг харьцуулан судалж байгаа нь ойлгомжтой” гэсэн байна.

Ehang компанийн хувьцааны үнэлгээ жилийн дотор хоёр дахин өсчээ. Дээрх зөвшөөрлийг авсантай холбоотойгоор компанийн хувьцааны арилжаанд огцом савалгаа үүсч магадгүй гэж болгоомжилсон учраас компани АНУ-ын NASDAQ биржид хандаж, даваа гарагаас баасан гараг хүртэл хувьцааныхаа арилжааг түр зогсоож өгөхийг хүссэнд биржийн зүгээс ёсоор болгосон юм. Одоогоор тус компани нэг тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна.

Бусад улсуудад

АНУ-ын FAA буюу Холбооны агаарын тээврийн удирдах газар дээрхтэй төстэй автомат жолоодлоготой дроны нислэгийг хүлээн зөвшөөрөх төлөвлөгөөгөө танилцуулсан ч нислэгийн үеэр заавал жолооны ард нисгэгч сууж байх ёстой гэсэн шаардлага тавьсан хэвээрээ байгаа юм.

Калифорнийн Joby Aviation компани бол автомат жолоодлоготой нисдэг төхөөрөмжийн чиглэлээр улсдаа тэргүүлэгчдийн нэг бөгөөд 10-р сараас эхлэн тэд алсын удирдлагатай нислэгийн туршилтаа жолоочтой нислэгийн туршилтын шат руу ахиулж байгаагаа мэдэгдсэн ч одоогоор зорчигч тээвэрлэх талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байна. Joby нь АНУ-ын Цэргийн нисэх хүчинтэй гэрээгээр хамтран ажилладаг, 131 сая ам.долларын үнэлгээ бүхий компани билээ.

Хятадын эрх баригчид цаашид ч автомат жолоодлоготой нисдэг автомашинуудад нисэхийн зөвшөөрөл үргэлжлүүлэн өгөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Энэ оны зургаадугаар сард тус улс нисгэгчгүй агаарын нислэгийн дүрэм баталж гаргасан бөгөөд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ дүрэм хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм.

Flying taxi obtains 'world's first' type certification from China - Nikkei  Asia

Ehang компанийн захирал Хуажи Ху Хятад улс нисдэг таксины үйлчилгээний салбарт хамгийн их эрэлт үүсгэх хамгийн том зах зээл ба одоогоор тус компани аль хотод агаарын такси үйлчилгээ эхлүүлэхээ судалж байгаа гэж мэдэгдсэн ч нислэг эхлүүлэх хугацааны талаар тайлбар хийгээгүй байна.

Энэ оны 2-р улиралд Ehang болон Шеньжений хөрөнгийн биржид бүртгэлтэй Xiyu Tourism-тай хамтарсан компани байгуулж, 5 ширхэг EH216-S нисдэг машин нийлүүлжээ. Улмаар ирэх 5 жилийн хугацаанд нам өндөрт нисэх агаарын аялал хөгжүүлж, 120 ширхэг нисдэг машинаар үйлчлэх төлөвлөгөөтэй байгаа гэжээ.

Мөн Ehang компани хилийн чанадаас буюу Японы AirX, Малайзын Aerotree, Индонезийн Prestige болон бусад компаниудаас нисдэг машины нийт 1200 ширхэг захиалга аваад нийлүүлэхээр ажиллаж байгаа ба энэ салбарын хөгжил дөнгөж эхлэл шатандаа яваа тул захиалгыг нэг доор шууд биелүүлэх боломжгүй гэсэн юм.

Аюулгүй байдлын талаар

EHang Unmanned Aircraft Cloud System Receives CAAC Approval | Future  Transport-News

Өнгөрсөн баасан гарагт Ehang зөвшөөрлөө авахтай зэрэгцэн Хятадын орон нутгийн засаг захиргаа, түүн дотор Бээжин хотын удирдлагууд жолоочгүй такси замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрсөн шийдвэр гаргажээ. Нисдэг машин нэг цэгээс нөгөө рүү шууд нисч хүрэх бол жолоочгүй таксины хувьд замын уулзвар эргэлтүүдийг дагаж, заавал эргэхээрээ ялгаатай.

Тус компанийн захирал хэлэхдээ “2017 оноос хойш Ehang автомат жолоодлоготой нислэг туршиж байгаа ба туршилтын эхэн үед ганц нэг удаагийн осол гарч байсан ч үүний дараах олон мянган дотоод гадаад туршилтын нислэгийн үеэр осол гарсан тохиолдол байхгүй. Бид хүн тээвэрлэж байгаа тохиолдолд аюулгүй байдлыг маш сайн хангадаг туршлагатай компани” гэжээ.

Эх сурвалж: cnbc.com

“Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв”-ийг байгуулна гэв
“Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв”-ийг байгуулна гэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.