Д.Амарбаясгалан: Допингийн эсрэг Үндэсний төвийн удирдлагаар н.Уугангэрэлийг сонголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Допингийн эсрэг Үндэсний төвийн удирдлагаар н.Уугангэрэлийг сонголоо

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг дамжуулж байна.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.

Тэрбээр, Допингийн эсрэг ОУ-ын байгууллага болох ВАДА-аас Монгол Улсыг Олимпд оролцохдоо цагаан туган дор орох эрсдэл үүсэж болзошгүйтэй холбогдуулж энэ оны есдүгээр сарын 20-ны өдөр Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг богино хугацаанд ажиллаад үр дүнгээ танилцууллаа.

Монголын Допингийн эсрэг үндэсний байгууллагын үйл ажиллагаа хаагдмал, Засгийн газраас шууд хөндлөнгөөс өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцох боломжгүй явж ирснийг өмнө нь удаа дараа мэдэгдэж байсан. Өнгөрсөн хугацаанд уг байгууллагатай Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг хамтран ажиллаад тухайн байгууллага өөрсдийн зөрчил дутагдлаа засах талаар Засгийн газартай хамтарч ажиллах шийдвэр гаргасан. ВАДА-аас Монгол Улсад ноцтой-11, чухал-8, ерөнхий 2 нийт 21 зөрчлийг арилгах шаардлагыг 2022 онд ирүүлсэн. Эдгээр зөрчлүүдээс ноцтой зөрчлийг 2023 оны гуравдугаар сарын 02-ны өдөр, чухал зөрчлийг зургаадугаар сарын 02-ны дотор, ерөнхий зөрчлийг есдүгээр сарын 02-ны дотор багтаан арилгах үүргийг хүлээлгэсэн байна.

Харамсалтай нь эдгээр зөрчлүүдийг цаг хугацаанд нь бүрэн арилгаж чадаагүйн улмаас ВАДА-ийн зүгээс манай улсад хязгаарлалтыг хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан саяхан болсон Азийн залуучуудын наадамд МУ-ын Спортын сайд Б.Бат-Эрдэнэ өөрийн биеэр очиж тухайн үед болж байсан ВАДА-ын хуралд оролцон нөхцөл байдлын талаар хэлсэн. Үүний үр дүнд ирэх оны нэгдүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааг өгсөн.

Энэ хугацаанд тухайн байгууллагаас өгсөн чухал, ноцтой даалгавруудыг арилгах хугацааг өгсөн.

  1. Шинжилгээний түүврийн төлөвлөгөөг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн боловсруулж баталгаажуулсан эсэх
  2. Шинжилгээний түүврийн төлөвлөгөөнд туссан спортын төрлүүд нь спортын тусгай шинжилгээний техникийн баримт бичигт заасан хамгийн доод шаардлагад нийцэж байгаа эсэх
  3. Тамирчны биологийн паспорт дахь цусны шинжилгээний модулийг хэрэгжүүлсэн эсэх
  4. Шинжилгээний бүртгэлийн сан дахь тамирчдыг жилд 3-аас доошгүй удаа шинжилсэн эсэх
  5. Шинжилгээний дээжийг зохих хугацаанд лабораторид шинжлэн, хүргүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа эсэх гэсэн 5 шаардлагыг бид өнөөдрийн байдлаар хангаж чадаагүй байна.

Эдгээр шаардлагыг хангахын тулд ажлын хэсэг болон Монголын допингийн эсрэг үндэсний төв хамтран одоо байгаа бүтцийн хүрээнд дараачийн шинэ удирдлагыг сонгосон байгаа.

Шинэ удирдлагаар Уугангэрэл хурандаа сонгогдсон. Энэхүү хүнийг туршлага болоод энэхүү төвийн үйл ажиллагааны талаар тодорхой хэмжээнд мэддэг учраас сонголоо. Цаашдаа уг байгууллагын үйл ажиллагаанд ямар өөрчлөллтийг оруулах вэ гэхээр

Олон нийтэд нээттэй ил тод болгоно

Төлөөлөн удирдах зөвлөл нь 5 хүний бүрэлдэхүүнтэй байсныг 13 болгох зорилт тавьсан бөгөөд дүрмийн өөрчлөлт хийнэ. Дүрмийн өөрчлөлттэй холбоотойгоор энэ байгууллагыг удирдах хүмүүс тодорхой хугацаанд өөрчлөгддөг байх шаардлагыг тавьж байна.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.