Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ

/2023.10.02/: Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18.1-д Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 01-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна.

2023 оны намрын ээлжит чуулганы нээлтэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад улс орны Элчин сайдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцоно.

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы нээлтийн дараа Улсын Их Хурал дахь намын бүлгүүд хуралдана.

Эх сурвалж: УИХ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ, Орхон аймагт ажиллажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ, Орхон аймагт ажиллажээ
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.