МЭДЭГДЭЛ: “Тэнүүн-Огоо“ ХХК-ний нийлүүлсэн 100 автобусыг хүлээж авах боломжгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЭДЭГДЭЛ: “Тэнүүн-Огоо“ ХХК-ний нийлүүлсэн 100 автобусыг хүлээж авах боломжгүй

/2023.10.02/: Нийслэлийн нийтийн тээвэрт шинэчлэл хийх зорилгоор нийлүүлэгдэх автобуснуудын эхний ээлж болох 80 автобус ирсэн нь чанар, өнгө үзэмжийн хувьд ихээхэн шүүмжлэл дагуулаад байна.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газраас МЭДЭГДЭЛ гаргажээ.

Уг мэдэгдэлд:

"Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт 14 жил парк шинэчлэл хийгээгүй. 2021 оны байдлаар үйлчилгээнд явж байсан 970 гаруй автобусны 532 нь ашиглалтын хугацаа дууссан, сүүлийн нэг жилийн хугацаанд 17 автобус шатсан зэрэг эрсдэлтэй нөхцөл байдал нь өдөр тутамд нийтийн тээврээр зорчиж байгаа 700,000 иргэний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй байсан тул автобусны парк шинэчлэл хийх ажлыг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар шуурхай зохион байгуулсан.

Улсын төсвөөс эрх шилжүүлсэн худалдан авах ажиллагаанд нийт долоон компани санал ирүүлснээс хамгийн хямд, багцын үнэ санал болгосон “Тэнүүн-Огоо” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан байдаг. Гүйцэтгэлийн гэрээний дагуу 2023 онд нийт шинэ 810 автобус нийлүүлэх, тухайн автобуснууд нь стандартын шаардлага хангасан байхыг тусгасан. Одоогоор гэрээний дагуу 100 автобус Улаанбаатар хотод ирсэн байгаа бөгөөд эдгээр автобуснууд стандартын шаардлага хангахгүй, гэрээнд заасан нөхцөлийг зөрчиж байгаа тул хүлээн авах боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Тиймээс тус автобуснуудыг буцааж, шаардлага нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэхийг “Тэнүүн-Огоо” ХХК-аас шаардах болно. Мөн худалдан авах ажиллагаанд оролцсон албан тушаалтнуудыг шалгаж, буруутай үйлдэл байвал хариуцлага тооцохоо албан ёсоор мэдэгдэж байна" гэжээ.

Эх сурвалж: НЗДТГ

БНХАУ-ын ӨМӨЗО-ны худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт өнөөдөр болно
БНХАУ-ын ӨМӨЗО-ны худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт өнөөдөр болно
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.