МИАТ ТӨХК тийзийн үнээ 10-26 хувь хямдрууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МИАТ ТӨХК тийзийн үнээ 10-26 хувь хямдрууллаа

/2023.09.29/: Иргэний агаарын үндэсний тээвэрлэгч МИАТ ТӨХК гадаад дахь нислэгүүдийн тийзийн үнийг 10-26 хувиар бууруулж, өнөөдрөөс борлуулалтаа эхлүүлж байгаа талаар мэдээллээ.

Тодруулбал, Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгийн үнийг 1,189,600 төгрөгөөс 881 мянган төгрөг болж, 26 хувиар бууруулжээ. Чиглэлүүдээс хамаарч тийзийн үнэ дунжаар 10-15 хувиар бууруулаад байна.

May be an image of 1 person and text

”МИАТ” ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамир:

Газрын тосны тухай хуулийн 7.2-т онгоцны шатахууныг экспортлогч орнуудаас шууд худалдаж авах боломжтой болсон.

Тодруулбал, 2022 оны есдүгээр сараас Монголын төрийн өмчийн “Эрчис ойл” компаниар дамжуулан ОХУ-ын “Роснефьт” компаниас шатахууныг хямдралтай үнээр шууд авч байгаа. Мөн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу шатахууныг хэмнэж байгаагаас тийзийн үнийг 10-15 хувиар бууруулж байгаа гэв.

Тус компани Франкфурт, Станбул, Бээжин, Хонгконг, Сөүл, Бусан, Токио зэрэг шууд нислэг үйлддэг чиглэлүүдийн тийзний үнийг хямдруулахаар шийдвэрлэсэн байна.

Нислэгийн захиалгаа эрт, урдчилсан өгснөөр хямд тийзээр нисэх боломжтой, нислэг бүрд 17 нэр төрлийн үнийг санал болгож буйг мэдээллээ.

Эх сурвалж:

Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг нээлээ
Зайсангийн шинэ гүүрний зорчих хөдөлгөөнийг нээлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.