Түргэний гол дагуу 13,300 ширхэг мод, сөөг суулгажээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түргэний гол дагуу 13,300 ширхэг мод, сөөг суулгажээ

/2023.09.29/: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээр ХУД–ийн 14-р хороо, Түргэний гол дагуу 2021 оноос хойш 10 гаран зүйлийн 13300 ширхэг мод, сөөг уг цэцэрлэгт хүрээлэнд суулгасан байна.

Үүнээс 2023 оны намрын тооллогоор 93 хувь буюу 12369 мод, сөөг ургажээ. Энэхүү талбайг Зэвсэгт хүчний 326-р анги хариуцаж, хамгаалан ажиллаж байна.

Талбайдаа хоёр худаг гарган, таван тонн даацтай хоёр ширхэг усны тэрэг ажиллуулж, жил бүрийн ургамал ургалтын хугацаанд мод, сөөгт шаардлагатай услах, бордох, өвчин хортноос хамгаалах, хөл ургамал хадах, нөхөн тарилт, цэвэрлэгээний огтлолт хийх зэрэг арчилгааны ажлуудыг дотоодын боловсон хүчний нөөцөө ашиглан тогтмол хийж гүйцэтгэжээ. Мод, сөөгийн тогтмол арчилгааг хийж, эзэнтэй байлгасан 93 хувийн ургалтын үр дүнд хүргэж чаджээ.

Цаашид талбайн мод, сөөгийн нөхөн тарилт, цэцэрлэгийг өргөтгөх ба мод үржүүлгийн талбайдаа тарваган хайлаас /Ulmus pumila/, нохойн хүшуу /Rosa acicularis/, шар хуайс /Caragana arborences /, голт бор /Syringa josicaea/, үхрийн нүд / Ribes nigrum/, сибирь гүйлс / Arimenca sibirica/, хуурамч таван дохиурт бургас / Salix pseudopentandra/ зэрэг найман зүйлийн навчит мод, сөөгийг үр мөчрөөр үржүүлэн 500 мянга гаруй тарьц ургуулаад байна.

Эх сурвалж: Ойн газар

Эрдэнэт хотын дахин төлөвлөлтөөр 7000 айлын орон сууц ашиглалтад орно
Эрдэнэт хотын дахин төлөвлөлтөөр 7000 айлын орон сууц ашиглалтад орно
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.