Coca Cola компани AI-н тусламжтайгаар Y3000 нэртэй шинэ ундаа бүтээв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Coca Cola компани AI-н тусламжтайгаар Y3000 нэртэй шинэ ундаа бүтээв

Coke's latest mystery flavor is AI-generated | CNN Business

Хиймэл оюун ухаан бидний амьдралын салшгүй нэг хэсэг болно гэдгийг гэрчлэх мэт Coca Cola компани цоо шинэ, цөөн тоогоор үйлдвэрлэх Y3000 нэртэй ундаагаа AI ашиглан бүтээсэн бөгөөд ундааны амт, жор болон савалгааны дизайныг бүгдийг нь хиймэл оюун гаргасан гэнэ.

Компани Y3000 гэж нэрлэсэн шинэ бүтээлээ “хүн болон хиймэл оюуны анх удаа хамтран бүтээсэн ирээдүйн ундаа” гэж тодорхойлжээ.

Энэхүү ундааны амтыг гарган авах үйл явц нь хоёр шаттай явагдсан байна. Эхлээд Coca Cola компанийн судалгааны албаныхан хүн төрөлхтөн ирээдүй цаг ямар “амттай” байж болох талаар хэрхэн төсөөлдөг болон энэ төсөөлөлтэй ямар төрлийн амт, үнэр хамгийн ихээр холбогддог байж болох талаар судалгаа явуулжээ.

Үүний дараа судалгааны дүгнэлт мэдээллийг компанийн өөрийн хиймэл оюуны программд оруулж, ирээдүйн талаарх уг амтыг ямар жор, найрлагаар гарган авах талаар зөвөлгөө хүссэн байна.

Coca-Cola® Creations Imagines Year 3000 With New Futuristic Flavor and  AI-Powered Experience

Компани одоогоор шинэ амт нь яг юутай төстэй болоод ямар ямар орц найрлагаар гаргаж авсан талаар мэдээлэл өгөхгүй байгаа бөгөөд уламжлал ёсоор энгийн болон сахаргүй гэсэн хоёр төрлөөр худалдаанд гарах юм.

Ү3000 ундааны амт, орцыг тодорхойлоод зогсохгүй тус компанийн AI программ шинэ ундааны лаазны загвар, лого, металл болон ягаан, хөх өнгөнүүдийн хослол, дүрслэлүүдийг ч санал болгожээ.

Taste the Future: Coca-Cola's AI-Generated Y3000 Zero Sugar - LAFM

Coca Cola брэндийн цаг хугацаанаас үл хамаарах онцлогт тохируулан, ирээдүйн талаарх хүн бүхний төсөөллийг бид амтаар илэрхийлж, энэ ундаандаа шингээхийг хичээсэн.

Хиймэл оюуны ухааны тусламжтайгаар бүтээсэн Coca ColaY3000 Zero Sugar нь ирээдүйн Cola ямар амттай байх талаарх төсөөллийг амтлуулж, цаг үеэсээ түрүүлсэн шинэ мэдрэмж бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна гэж
Coca Cola компанийн олон улсын стратеги хариуцсан захирал Оана Влад бүтээгдэхүүн танилцуулах хэвлэлийн арга хэмжээн дээр мэдэгдсэн юм.

Y3000 ундаа нь мөн ирээдүй цагийн өнгө төрхийг илтгэсэн бэлэн хувцасны брэндтэй байх бөгөөд өдөр тутмын тансаг зэрэглэлийн хувцасны Ambush брэндтэй Coca Cola хамтарч, шинэ бүтээгдэхүүнийн намрын цуглуулгаа удахгүй гаргах ажээ.

Эх сурвалж: cnbc

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгчтэй уулзав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгчтэй уулзав
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.