Гар утаснууд хэтэрхий сайжирснаас болж шинэ утас авах шаардлагагүй болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гар утаснууд хэтэрхий сайжирснаас болж шинэ утас авах шаардлагагүй болж байна

Person holds an iPhone 14

/2023.09.12/: Цахим орчинд iPhone 15 загварын гар утасны тухай таамаглал үлгэр мэт л сэвэгдэж байна. Үүний нэг жишээ бол түүний талаарх илэрц бараг 5 тэрбум хүрчээ.

Хэрэв та эргэн тойрондоо шуугиан дэгдээж буй таамаглалыг уншиж эхэлбэл iPhone 15 загварууд нь сайжруулсан чиптэй, илүү сайн батерей, илүү сайн камер, титан эд анги бүхий өмнөх загвараасаа арай хөнгөн материалтай болохыг харах болно.

Ихэнх төхөөрөмжүүдийн нэгэн адил Apple-ийн гар утаснууд ихэвчлэн ахисан сайжруулалтуудтай байдаг. Энэ нь дэлхий даяарх борлуулалт удааширч байгаагийн нэг шалтгаан юм. Учир нь хүмүүс утсаа удаан барьж байгаа нь зөвхөн санхүүгийн болон байгаль орчны асуудлаас бус харин утсаа шинэчлэх шаардлага байхгүй болсонд байгаа юм.

CCS Insight шинжээчдийн ухаалаг гар утасны мэргэжилтэн Бен Вуд хэлэхдээ "Apple компани iPhone-ийн маш их хэрэглэгчтэй байгаа тул ийм эзлэхүүнийг хадгалж чадаж байгаа нь гайхалтай амжилт юм" гэжээ.

Өнөөдөр орой АНУ-д болох есдүгээр сард Apple-ийн жил бүр зохион байгуулдаг арга хэмжээний үеэр бид эрс өөрчлөгдсөн iPhone-г тайзнаа харахгүй байж магадгүй гэж хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ сайтар төлөвлөгдсөн гайхалтай тоглолтыг харах болно.

Ямар ч л гэсэн iPhone 15 нь USB-C цэнэглэгч кабельтай байх нь гарцаагүй.

Өмнө нь хэрэглэгчдийн хувьд хамгийн хүнд байсан асуудал бол дээрх цэнэглэгчийн оролт байлаа. Apple компани бүтээгдэхүүнээ төрөлжүүлэх нь үргэлж илүү их инновацийг авчирдаг гэдгийг онцолж ирсэн.

Энэ ч утгаараа тухайн цэнэглэгч магадгүй зөвхөн iPhone-д л таардаг байсан байх.

Гэсэн хэдий ч ЕХ-ны зүгээс 2024 оны 12 дугаар сар гэхэд бүх зөөврийн төхөөрөмжүүдийг хоорондоо таардаг цэнэглэгчтэй байх ёстой гэж мэдэгдсэнээр энэ асуудал эцэстээ шийдэгдлээ.

Эх сурвалж: ВВС

ГССҮТ Насанд хүрэгсдийн мэс заслын тасгаа засварлаж, тохижуулжээ
ГССҮТ Насанд хүрэгсдийн мэс заслын тасгаа засварлаж, тохижуулжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.