ТАНИЛЦ: Богдхан ууланд газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон иргэн, ААН-үүдийн жагсаалт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Богдхан ууланд газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон иргэн, ААН-үүдийн жагсаалт

/2023.08.23/: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас хийсэн хяналт шалгалтаар “Ойн тухай хууль”-ийг зөрчин 36 ААН, хувь хүнд газар ашиглах эрх олгосон нь тогтоогдсон.

Тус хяналт шалгалтын ажлын хүрээнд 2023 оны тавдугаар сарын 18-ны өдөр Ойн сан бүхий газарт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газарт Захиргааны ерөнхий хууль заасны дагуу Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэн цуцлах саналыг Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлээд байсан юм.

Харин БОАЖ сайдын 2023 оны наймдугаар сарын 01 өдрийн А/299 тоот тушаалаар Ойн сан бүхий газарт газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингэснээр Улсын тусгай хамгаалалттай Богдхан ууланд олгогдоод байсан 169405 м.кв талбайг хамгаалалтад аваад байна.

Мөн 2023 оны 6 дугаар сард БОАЖ яамны Салбарын хяналтын газар, Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газар, Усны газар хамтран хийсэн хяналт шалгалтаар Улсын тусгай хамгаалалттай газрын Усны онцгой хамгаалалтын бүсэд газар ашиглах эрх авсан иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг хэсэгчлэн болон бүхэлд нь цуцлах саналыг Байгаль орчин, аялал жуулалчлын яаманд хүргүүлээд байна.

Жич: Богдхан уулын дархан цаазат газрын ойн сан бүхий хэсгүүдэд газар ашиглах эрх нь цуцлагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийг хавсаргав.

May be an image of text

May be an image of blueprint and text

May be an image of blueprint and text

May be an image of blueprint and text

May be an image of blueprint and text

Монгол Улсыг жишиг, загвар орон болгох сонирхолтой байна гэв
Монгол Улсыг жишиг, загвар орон болгох сонирхолтой байна гэв
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.