Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооны бичиг, баримтыг гардууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын аялал жуулчлалын мэргэжлийн холбооны бичиг, баримтыг гардууллаа

/2023.08.23/: БОАЖЯ “Аялал жуулчлалын тухай хууль”-аа шинэчлэн 2023 оны тавдугаар сарын 04-ний өдөр батлуулж, мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг богино хугацаанд, шат дараатай хийж байна.

Энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Аялал жуулчлалын салбарын мэргэжлийн холбоог үүсгэн байгуулах бүх нийтийн хурлыг энэ оны 7 дугаар сард зохион байгуулж, оролцогчдын олонхын саналаар “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо”-г байгуулж, холбооны Ерөнхийлөгчөөр Ц.Баатарсайхан ажиллахаар сонгогдсон.

Тус холбоо байгуулагдсанаар төрийн байгууллагын зарим чиг үүргийг гүйцэтгэх бөгөөд аялал жуулчлалын салбарын бодлого тодорхойлоход мэргэжил арга зүйгээр хангах, салбарын хөгжлийн менежментийн төлөвлөгөөг боловсруулах зэргээр төр, хувийн хэвшлийн уялдааг ханган ажиллах юм.

Уулзалтад БОАЖЯ-ны АЖБЗГ-ын дарга П.Баттөр, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, УЗ-ийн гишүүн Б.Золбадрал нар оролцлоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Гарааш байсан газарт тоглоомын талбай, ногоон байгууламж байгуулав
Гарааш байсан газарт тоглоомын талбай, ногоон байгууламж байгуулав
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.