/2023.08.21/: Цагдаа нар долоон нярайн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан сувилагч Люси Летбиг Английн баруун хойд хэсэгт байрлах хоёр эмнэлэгт дахин хэдэн арван нярайг гэмтээсэн байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр мөрдөгчид түүний ажиллаж байсан Честерийн гүнгийн эмнэлэгт "сэжигтэй" байдлаар гэмтсэн 30 орчим нярай байсныг илрүүлсэн байна.
Цагдаа нар мөн Летбигийн ажиллаж байсан Ливерпүүл хотын эмэгтэйчүүдийн эмнэлэгт төрсөн хүүхдүүдийн эрүүл мэндийн бүртгэлийг шалгаж байна.
Летби 2016 оны зургаадугаар сар хүртэлх хугацаанд долоон нялх хүүхдийн амийг хөнөөж, дахин зургаан хүүхдийг хөнөөх гэж оролдсон хэргээр бүх насаар нь хорих ялаар шийтгүүлэхээр болсон юм.
Чеширийн цагдаагийн газраас 2012-2015 оны хооронд Ливерпүүл хотын эмэгтэйчүүдийн эмнэлэгт мэндэлсэн 4000 гаруй хүүхэд болон Честерийн гүнгийн авхайн эмнэлгийн бүртгэлийг шалгахыг мэргэжилтнүүдээс хүсжээ.
Эх сурвалж: Theguardian