АНУ-д листериа нянгаар халдварласан 3 хүн амиа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д листериа нянгаар халдварласан 3 хүн амиа алджээ

Listeria warning issued after 3 deaths linked to ice cream machines | CTV  News

/2023.08.21/: Вашингтоны Такома хотын нэгэн ресторанаас листериа нянгаар бохирдсон сүүний коктейль уусан гурван хүн нас барж, гурван хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай эрүүл мэндийн албанаас мэдэгдлээ.

Мөрдөн байцаагчид хэрэг явдал уг рестораны ажилчид зайрмагны машинаа гүйцэт цэвэрлээгүйтэй холбоотой болохыг тогтоосон байна. Listeria нян нь хүний биед орсноос хойш 70 хоногийн дараа нөлөөлж болох ба машиныг наймдугаар сарын 7-ныг дуустал ашигласан гэж хэвлэлд дурджээ.

Listeria нянгаар халдварласан тохиолдолд халуурах, булчин өвдөх, заримдаа суулгалт эсвэл ходоод гэдэсний замын бусад асуудлууд үүсч эхэлдэг байна. Мөн зарим тохиолдолд толгой өвдөх, таталт өгөх гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг аж.

Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, Listeria monocytogene бактери нь АНУ-д жил бүр 1600 тохиолдол бүртгэгдэж жилд 260 орчим хүн энэ өвчнөөр амиа алддаг байна.

Энэ нь ихэвчлэн өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүд, нярай болон дархлаа султай насанд хүрэгчдэд нөлөөлдөг байна.

Шар хадны эцсээс Улиастайн гүүртэй холбогдох авто замыг засварлаж байна
Шар хадны эцсээс Улиастайн гүүртэй холбогдох авто замыг засварлаж байна
 
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.