/2021.08.17/: Голомт банкны нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөг Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хороо баталгаажууллаа.
Энэ оны эхээр Банкны тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор 2021 оны 6-р сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн Голомт банкны нээлттэй хувьцаат компани болох төлөвлөгөөг Монголбанк болон Санхүүгийн Зохицуулах Хорооноос хангалттай тайлбар, судалгаан дээр суурилсан, хэрэгжүүлэх бүрэн боломжтой хэмээн дүгнэж, 2021 оны 8-р сарын 13-ны өдөр баталгаажууллаа. Ийнхүү Голомт банкны хамт олон төлөвлөгөөний дагуу нээлттэй хувьцаат компани болох дараагийн шатны ажлуудаа хэрэгжүүлэх боломжтой болоод байна.
Голомт банкны хувьцааг анх удаа олон нийтэд арилжаалах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар “Мирэ Эссет Секьюритис Монгол” ҮЦК ХХК, туслах андеррайтераар “Голомт капитал” ҮЦК ХХК, хууль зүйн зөвлөхөөр “Өмгөөллийн Санхүүгийн Хуулийн Зөвлөх” ХХК, хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар KPMG /”Кэй Пи Эм Жи аудит” ХХК/, санхүүгийн аудитаар PWC /”Прайсуотерхаускуперс аудит” ХХК/ зэрэг олон улсын болон дотоодын нэр хүнд бүхий шилдэг байгууллагууд хамтран ажиллаж байна.
Эх сурвалж: golomtbank.com