/2023.8.9/ Наймдугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэгт тарваган тахлын нэг тохиолдол батлагдлаа.
Одоогоор хөл хорио тогтоох чиглэл ирээгүй, хөл хорио тогтоохгүй гэдгийг албаныхан мэдээлж байна.
Харин Баянзүрх дүүргийн 15-р өрхийн "Цэдэн Эрдэнэ" эмнэлэгт тарваган тахлын 1-р хавьтал бүртгэгдсэн тул тус эмнэлэгийн үйлчилгээг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байна.
Мөн тус эмнэлгээр наймдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд үйлчлүүлсэн иргэд гэртээ тусгаарлагдаж, амны хаалт зүүхийг тус эмнэлэгээс санал болгожээ. Мөн шинж тэмдэг илэрвэл эмнэлэгийн байгууллагат хандах буюу ХӨСҮТ-ийн 100 дугаарт холбогдоно уу.
Улаанбаатар хотод тарваган тахлын тохиолдол батлагдсан тул иргэд та бүхэн амны хаалт тогтмол зүүж, өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг уриалж байна.
Манай улсын хувьд 17 аймгийн 81 суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгаа. Он гарснаас хойш Говь-Алтай аймгийн Бугат суманд зургаадугаар сарын 28-нд тарваган тахлын нэг тохиолдол батлагдсан. Улаанбаатар хотод бүртгэгдсэн нь нийлээд хоёр дох тохиолдол ийнхүү батлагдаж байгаа юм.
Олон суманд тарваган тахлын идэвхтэй голомт байгаа тул тарваганы мах идэхгүй байх, эд эрхтнийг нь ялангуяа түүхийгээр нь залгихгүй байхыг онцгой анхааруулж байна.