/2023.8.11/ Зүрхний шигдээсээр өвчлөх залуусын тоо сүүлийн үед нэмэгдэх болжээ. Дэлхий дахинд энэ талаар цөөнгүй судалгаа хийж байгаа боловч эцсийн дүгнэлтийг хараахан гаргаагүй байна.
Дараах шинж тэмдгүүд зүрхний шигдээсээр өвчлөх эрсдлийг илүү өндөр болгодог.
- Чихрийн шижин
- Цусны даралт өндөр байх
- Цусан дахь холестериний хэмжээ өндөр байх (цусан дах өөх тос)
- Таргалалт
- Тамхидалт
Тиймээс цаашид дараах амьдралын хэмнэлийг баримталвал зүрхний шигдээсээр өвчлөхөөс сэргийлэх боломжтой. Үүнд:
- Эрүүл хүнс хэрэглэх
- Хэвийн жинтэй байх
- Биеийн тамирын дасгал тогтмол хийдэг байх
- Тамхи татахгүй байх
- Чанартай нойр (Сайн унтаж амрах)
- Холестролоо бууруулах
- Цусны даралт хэвийн байх
- Цусан дахь чихрийн хэмжээг бууруулах
Эх сурвалж: Фамили медикал эмнэлэг