Элон Маск Twitter-ийн хөх шувууны тэмдэгийг “X” болгон өөрчиллөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Элон Маск Twitter-ийн хөх шувууны тэмдэгийг “X” болгон өөрчиллөө

Bye-bye birdie: Elon Musk rebrands Twitter as 'X' - National | Globalnews.ca

/2023.07.25/: Твиттерийн эзэн Илон Маск өөрийн платформоо эрс өөрчлөн брэндинг хийхдээ шувууны логог X-ээр сольсон байна.

Тэрээр ийнхүү өөрчлөлт хийх тухайгаа ням гарагийн өглөө гэнэт заралсан юм. АНУ-ын цагаар даваа гарагийн өглөө гэхэд тэрээр одоо байгаа Twitter.com-ыг X.com болгож байна гэж жиргэжээ.

Тэрээр Twitter-ийн төв оффисын гадаа аварга том X-ээр гэрэлтсэн зургийг хуваалцахынхаа өмнөхөн "Interim X лого өнөөдөр ашиглалтад орно" гэж бичсэн байна.

2006 онд үүсгэн байгуулагдсан Twitter (TWTR) нь дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн цэнхэр шувууны бэлгэ тэмдгийг арав гаруй жилийн турш ашиглаж ирсэн.

Elon Musk Rebrands Twitter Platform To X – VIBE.com

Маск сүүлийн саруудад зар сурталчилгааны орлого буурснаас огцом алдагдалд орж Твиттер дампуурлын ирмэгт ирснийг сануулж байсан.

Үүн дээр нэмээд, энэ сарын эхээр гол өрсөлдөгч болох олон нийтийн мэдээллийн хэрэгслийн Threads платформыг Метагаас эхлүүлсэн юм. Threads-д эхний долоо хоногт л гэхэд 100 сая хэрэглэгч бүртгүүлсэн байна.

Сонирхуулахад Маск 2022 оны аравдугаар сард Твиттерийг өөрийн болгохоос өмнө уг платформ 238 сая идэвхтэй хэрэглэгчтэй байжээ.

Эх сурвалж: CNN

Гамшгаас хамгаалахад жилийн төсвийнхөө 1 хувиас багагүй хувийг зарцуулахыг даалгалаа
Гамшгаас хамгаалахад жилийн төсвийнхөө 1 хувиас багагүй хувийг зарцуулахыг даалгалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.