БНСУ-ын Ерөнхийлөгч Юны эсрэг хагас сая ажилчид хоёр долоо хоног ажил хаяна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юны эсрэг хагас сая ажилчид хоёр долоо хоног ажил хаяна

Major Korean union joins truckers' protest as strike broadens —  ShippingWatch
Өнгөрсөн жил болсон жагсаал

/2023.07.03/: Солонгосын үйлдвэрчний эвлэлийн холбоо ерөнхийлөгч Юн Сук Ёолыг огцрохыг шаардаж өнөөдрөөс эхлэн хоёр долоо хоногийн ажил хаялт зарлалаа.

Нийт 400,000-аас 500,000 ажилчдыг оролцуулахаар хүлээгдэж буй уг ажил хаялт нь Юны санал болгож буй хөдөлмөрийн шинэчлэлийн арга хэмжээ, үйлдвэрчний эвлэлийн эсрэг бодлогыг эсэргүүцэж байгаа юм.

Ерөнхийлөгчийг огцрохыг шаардах зорилгоор долдугаар сарын 4, 7, 11, 14-ний орой орон даяар лааны гэрэлт жагсаал зохион байгуулна.

Ингэхдээ тодорхой хуваарийн дагуу чиг үүрэг бүхий байгууллагууд ээлж дараалан ажил хаялт зарлах бөгөөд долоодугаар сарын 3-15-ны хооронд ажил хаялтыг зарлахаар товложээ.

Ёоны засгийн газар ажлын цагт өөрчлөлт оруулснаас болж үйлдвэрчний эвлэл төдийгүй тус улсын залуучуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсны төлөвлөгөөнөөсөө ухарсан хэдий ч ийнхүү ажил хаялт өнөөдрөөс эхэллээ.

Үүний хариуд ерөнхийлөгч Юн үйлдвэрчний эвлэлээс гаргасан хууль бус үйлдлийн талаар хатуу байр суурь баримталж байна. Юн үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудыг санхүүгийн ил тод байдлаа нэмэгдүүлэхийг шаардаж, барилгын зарим холбоод нөхөн төлбөр авдаг байдал, зарим үйлдвэрчний эвлэлийн улс төрийн кампанит ажлыг буруушааж байна.

Юны засаг захиргаа одоо шөнийн цагаар эсвэл ажилдаа явах цагаар, мөн хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан байгууллагуудын жагсаал цуглааныг хязгаарлах төлөвлөгөөг хэрэгжүүлж байна.

South Korea: workers resist government's 'war on unions' | Counterfire
Өнгөрсөн жил болсон жагсаал

Жагсаалын үеэр гарсан хууль бус үйлдлийн эсрэг хатуу арга хэмжээ авахаар БНСУ-ын Засгийн газар төлөвлөжээ. Үндэсний цагдаагийн газрын ерөнхий комиссар Юн Хи Кеун "Бид урьдчилан мэдээлсэн жагсаал цуглааныг зөвшөөрнө, гэхдээ урьдчилан мэдээлээгүй жагсаалуудыг хууль бус үйлдэл гэж үзнэ" гэж мэдэгдэв.

Цагдаагийн ерөнхий газар эдгээр жагсаалыг хянахын тулд өдөрт 9300 хүртэл цагдааг дайчлахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Koreaherald

ТАНИЛЦ: Наадмын хөтөлбөр
ТАНИЛЦ: Наадмын хөтөлбөр
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.