/2023.07.03/: Монгол Улсын агаарын тээвэрлэгч "АэроМонголиа" ХХК Сөүлийн чиглэлийн нислэгээ өнөөдрөөс албан ёсоор эхлүүлж байна.
Тус компани нь Airbus А-319 маягийн онгоцоор долоо хоногт 3 удаа Инчон нисэх буудалруу нислэг үйлдэх юм.
Олон улсын хамгийн ачаалалтай Улаанбаатар-Сөүл чиглэлд Монгол Улсын хоёрдох компани нэмэгдэж орсноор зах зээлийн өрсөлдөөн нэмэгдэж, үнэ хямдрах, сонголт бий болох, үйлчилгээ сайжрах нөхцөл ийнхүү бүрдэж байна.
Засгийн газрын "Шинэ сэргэлт"-ийн бодлого агаарын тээвэрт амжилттай хэрэгжиж, зах зээлийг либералчлах, чөлөөтэй болгох бодлого үргэлжилж байна.
Эх сурвалж: ЗТХЯ