Хохирогчийн эмээ Францчуудыг тайван байхыг уриаллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хохирогчийн эмээ Францчуудыг тайван байхыг уриаллаа

Stop rioting, stop destroying': victim's grandmother calls for calm in  France | France | The Guardian

/2023.07.03/: Францад өсвөр насны хүүхдийг цагдаагийн алба хаагчид буудан хөнөөсөн хэрэг иргэдийн дургуйцлыг ихээхэн төрүүлсний улмаас улс даяар өрнөсөн жагсаал болж байгаа юм.

Нийт 45 мянган цагдаа жагсагдчыг тараахын тулд өдөр шөнөгүй тэмцэж байгаа ч тодорхой үр дүнд хүрч чадахгүй байна. Харин хохирогч хүүгийн эмээ жагсагчдыг тайван байж энэхүү үйлдлээ зогсоохыг уриалжээ.

"Үймээн самуунаа зогсоо, эвдэлж сүйтгэхээ боль. Үймээн самуун дэгдээж буй хүмүүст хандаж хэлэхэд: цонх хагалахаа больж, сургууль, автобус руу битгий дайр. Одоо болно. Эдгээр автобусанд ээжүүд суудаг. Бид та бүхнийг тайвшрахыг хүсч байна." гэж хохирогчийн эмээ BFMTV-д ярьжээ. “Үймээн дэгдээгчид, ихэвчлэн насанд хүрээгүй хүүхдүүд байгаа бөгөөд "Нахелийг шалтаг болгон ашиглаж байна" гэж тэр хэлэв.

Тус улсын дотоод хэргийн сайд Жеральд Дарманин цагдаа нарын хуваарилалт өөрчлөгдөөгүй, 45 мянган офицер орон даяар үүрэг гүйцэтгэж байна гэж мэдэгдсэн хэдий ч жагсагчид дахин машин шатааж, дэлгүүрүүдийг дээрэмдэж, дэд бүтцийг эвдэлж сүйтгэсээр байна.

France riots: Nahel Merzouk's grandmother calls for rioters to 'stop'  violence | Evening Standard

Ерөнхийлөгч Эммануэль Макрон ням гарагийн орой ахлах сайд нартай уулзаж, нөхцөл байдлыг үнэлнэ гэж Елисей ордон мэдэгдээд байна. Баасан гарагийн орой жагсаалд оролцсон 1300 хүн баривчилсан бол өчигдөр 719 хүн баривчиллаа гэж Дотоод хэргийн яам мэдэгдэв.

Бямба гарагийн шөнө жагсагчидтай мөргөлдөх үед 40 гаруй цагдаагийн алба хаагч гэмтэж, 577 тээврийн хэрэгсэл шатаж, 74 барилгад гал гарч, гудамж болон бусад олон нийтийн газарт 871 гал гарсан гэж тус яам мэдэгдсэн.

“Сая загас” төслийн хүрээнд 10 жилийн хугацаанд 617 мянган загас тавьжээ
“Сая загас” төслийн хүрээнд 10 жилийн хугацаанд 617 мянган загас тавьжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.