Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхлаа

/2023.06.30/: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Хельга Мариа Шмид бараалхав.

Талууд Монгол Улс, ЕАБХАБ-ын харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засаг, хүрээлэн буй орчны хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг ЕАБХАБ дэмжиж, хамтран ажиллана гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга илэрхийлэв. Хатагтай Хельга Шмид нь Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтад оролцож байна.

Монгол Улс ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүнээр 2012 онд элссэн юм.

Эх сурвалж: ЕТГ

УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ авлигатай тэмцэх зорилтоо үргэлжлүүлж “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар: УИХ авлигатай тэмцэх зорилтоо үргэлжлүүлж “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.