Дөрвөн жил өнгөрвөл шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхгүй
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дөрвөн жил өнгөрвөл шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхгүй

/2023.11.30/: Төлбөр авагч А нь 2023 оны зургаадугаар сард төлбөр төлөгч Ш-г 2017 оны аравдугаар сарын 10-ны өдрийн шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д "энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн жил өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй” гэж заасан.

Төлбөр авагч А уг хугацааг хэтрүүлсэн тул албадан гүйцэтгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шүүгчийн захирамж гаргалаа.

Харин хугацаа хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох баримт, хэтрүүлсэн хугацаагаа сэргээлгэх хүсэлтээ ирүүлсэн үед шүүх албадан гүйцэтгэх эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой.

Эх сурвалж: ШҮҮХ

АНУ-д худалдаалагдах гэж байсан үлэг гүрвэлийн 21 олдворыг авчирна
АНУ-д худалдаалагдах гэж байсан үлэг гүрвэлийн 21 олдворыг авчирна
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.