/2023.06.30/: Археологичид Германы өмнөд хэсгийн Бавари мужийн оршуулгын газраас 3000 гаруй жилийн өмнөх найман өнцөгт сэлэм олжээ.
Тус сэлэм маш сайн хадгалагдсан тул одоо ч гялалзсан хэвээр байна гэж Баварийн улсын хөшөө дурсгалыг хамгаалах албанаас гаргасан мэдэгдэлд дурджээ.
Сэлмийг энэ сарын эхээр Донау-Риес дэх газраас олсон бөгөөд судлаачид булшинд оршуулгын бэлэг болгон үлдээсэн гэж үзэж байна.
Энэхүү сэлэм нь МЭӨ 14-р зууны сүүлч буюу Дундад хүрэл зэвсгийн үетэй холбоотой гэж үздэг. Бүрэн хүрлээр хийсэн найман өнцөгт бариултай ийм сэлэм ховор олдвор гэж мэдэгдэлд дурджээ.
Баварийн улсын дурсгалыг хамгаалах албаны дарга, профессор Матиас Пфейл “Манай археологичид энэ малтлагыг илүү нарийвчлалтай ангилахын тулд сэлэм болон оршуулгын газрыг судлах шаардлагатай байна гэжээ.
Судлаачид сэлмийг үзвэр, дурсгалын биш жинхэнэ зэвсэг байсан гэж үзэж байна. "Итгэний урд талын хүндийн төв нь түүнийг голчлон зүсэхэд зориулж тэнцвэржүүлсэн болохыг харуулж байна" гэж мэдэгдэлд дурджээ.
Түүнийг зэрэг бус ар араас нь оршуулсан эрэгтэй, эмэгтэй, залуу гурван хүний шарилыг агуулсан булшинд үлдээсэн байжээ.
Эх сурвалж: CNN