“Олон Улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Олон Улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэлнэ

/2023.06.26/: ”Олон Улсын жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдаа өнөөдрөөс үүдээ нээж, 27, 28-ныг дуустал үргэлжилнэ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас зохин байгуулдаг энэхүү үзэсгэлэнг өнөө жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Дэлхийн экспортыг дэмжих форум”-тай хамтатган зохион байгуулах гэж байна.

Дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлогч аж ахуйн нэгжүүд, олон улсын төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэг авсан аж ахуйн нэгжүүд болон гадаадын экспортлогч нар үзэсгэлэн худалдааны үеэр бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулна.

Дотоод, гадаадын нийт 150 гаруй аж ахуйн нэгж оролцох энэхүү үзэсгэлэн худалдааны эхний өдрийг “Арьс ширэн бүтээгдэхүүний”, хоёр дахь өдрийг “Ноос ноолуурын салбарын” хэмээн тодотгосон бол гурав дахь өдөр нь “Хоршоологчдынх” байх юм.

Монгол Улсын Засгийн газраас экспортыг дэмжих, ялангуяа уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэмжээг нэмэх зорилгоор “Экспортлогчдын тэмдэглэлт өдөр”-тэй болох шийдвэрийг 2020 онд гаргасан.

Ингэснээр экспортлогчдод жил бүрийн энэ өдрүүдэд бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах, бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх, борлуулалтаа өсгөх зэрэг олон таатай боломж бий болж байгаа билээ.

May be a graphic of text

Оюутан цэрэг амиа алджээ
Оюутан цэрэг амиа алджээ
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.