/2023.06.26/: Амралтын өдрүүдийн үймээн самууны дараа би яагаад Оросын үндэсний бэлгэдэл бол хоёр толгойт бүргэд болохыг ойлгож эхэллээ: Хоёр толгой эсрэг зүгт харсан байдаг.
Нэгдүгээрт, Евгений Пригожин Оросын армийн эсрэг бослого гаргахдаа "юу ч хийхэд" бэлэн байгаагаа мэдэгдэв. Дараа нь тэр гэнэт эргэлт хийж, Вагнерын цэргүүдийг бааз руугаа буцахыг тушаав.
Ерөнхийлөгч Владимир Путин телевизээр хэлсэн үгэндээ бослогыг "гэмт хэрэг, эх орноосоо урвасан, шантаажилсан, терроризм" гэх мэтээр тодорхойлж байсан. Гэсэн хэдий ч хэдхэн цагийн дараа Пригожинтэй хийсэн гэрээний дагуу Вагнерын удирдагчийн эсрэг бүх эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь ил боллоо.
Кремлийн удирдагчийн элдэв янзын мэдээллүүд Ерөнхийлөгч Путины талаарх ойлголтыг өөрчилсөн.
"Тэр маш сул дорой харагдаж байна" гэж "Независимая газета"-ын эзэн, ерөнхий редактор Константин Ремчуков хэлэв."
ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд асан Андрей Нечаев үүнтэй төстэй санааг хэлж байна.
Ноён Нечаев сошиал сүлжээнд нийтэлсэн нийтлэлдээ "Хууль бүх хүчээ алдсан байна. Улс төрийн ашиг хонжоо хайсан хүн гэмт хэрэг хийсэн ч шийтгэл оноосонгүй. Магадгүй өглөө нь таныг урвагч гэж зарлаж байсан ч орой нь өршөөгөөд таны хийсэн бүх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгочих юм байна" гэжээ.
"Улс орон томоохон өөрчлөлтийн босгон дээр байгаа нь тодорхой."
ОХУ-д том өөрчлөлт болох уу? Хамгийн гол нь өөрчлөлт гарах гэж байгаа бол энэ өөрчлөлтийг Вагнерын босс гаргах уу? Хэдийгээр хэлэлцээр хийж, үймээн самууныг зогсоосон ч энэ бослого маш их зүйлсийг харууллаа.
Ноён Путины ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа ирэх онд дуусна.
Одоо бүх элит бүлгүүд 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн талаар бодож эхэлнэ" гэж ноён Ремчуков таамаглаж байна. “Тэд Владимир Путинд найдах ёстой юу гэж өөрөөсөө асуух болно.
"Эсвэл тэд асуудлыг илүү орчин үеийн байдлаар шийдвэрлэх чадвартай шинэ хүний тухай бодно"
Эх сурвалж: ВВС