УКРАИНЫ ДАЙН: Хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийн тойм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УКРАИНЫ ДАЙН: Хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийн тойм

Wagner mercenary chief Yevgeny Prigozhin leaves Rostov-on-Don, Russia, on June 24.

/2023.06.26/: ОХУ-ын Төрийн Дум буюу парламентын доод танхим Вагнер группын үйл ажиллагааг зохицуулах хууль боловсруулахаар ажиллаж байна гэж Батлан хамгаалах хорооны дарга Андрей Картаполов мэдэгдэв.

Вагнерын дарга Евгений Пригожин энэ амралтын өдөр бослого гаргаснаас хойш Вагнерыг цаашид яах бол гэх таамаглалууд ар араасаа хөвөрч байна.

Пригожин Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн тохиролцооны дагуу Беларусь руу явж, бослогоо зогсоохоор тохиролцсон тухай Кремль мэдэгдсэний дараа Пригожин хамгийн сүүлд бямба гаригийн орой хар жийптэй Ростов-на-Дону хотоос гарч явч байгаа нь нийтлэгдсэн юм.

Пригожин өөрөө энэ гэрээг батлаагүй байна.

Үүний зэрэгцээ Беларусийн албан ёсны мэдээллийн агентлаг ням гарагт мэдээлснээр Лукашенко ням гарагийн өглөө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй дахин утсаар ярьсан байна.

Беларусийн албаны хүмүүс CNN-д хэлэхдээ Пригожин Беларусь улсад ямар статустай байх талаар тодорхой мэдээлэлгүй байгаа бөгөөд Пригожин тус улсад ирсэн эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллүүд:

Вагнерын бослогын дараа Москвагийн Улаан талбайг хаажээ: Вагнерын босс Евгений Пригожин богино хугацааны бослогоо больсноос нэг өдрийн дараа буюу ням гарагт Москвагийн Улаан талбай хаалттай хэвээр байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хурцадмал байдлыг намжаахыг уриаллаа: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш ням гарагт Орост болсон үйл явдлын хариуд нийтэлсэн мэдэгдэлдээ хариуцлагатай байж, цаашид хурцадмал байдлаас зайлсхийхийг холбогдох бүх талуудад уриалав.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга "ОХУ-д урьд өмнө байгаагүй үзэл бодлын хагарал үүссэнийг бид харлаа. Болсон үйл явдал үнэхээр гэнэтийн байна" гэж Антони Блинкен хэлэв.

Зеленский холбоотнуудтайгаа зөвлөлдөж байна: Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өнгөрсөн амралтын өдрүүдэд Орост болсон үйл явдлын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда зэрэг дэлхийн хэд хэдэн удирдагчтай ярилцсанаа мэдэгдэв.

АНУ Орост "илүү их цус урсгана" гэж хүлээж байсан: Евгений Пригожин Вагнерын цэргээр ОХУ-д довтлох гэж байгаа дүр зураг АНУ-ын тагнуулын шинжээчдэд тодорхой болсон тул түүнийг Москваг чиглэх давшилт маш их эсэргүүцэлтэй тулгарна гэсэн хүлээлттэй байсан юм. Хачирхалтай нь Оросын мэргэжлийн арми Вагнерын цэргүүд Ростов руу шилжиж, Москва руу давшиж байхад тэдэнд эсэргүүцэл үзүүлж чадаагүй нь гэнэтийн зүйл байсан гэж АНУ-ын албаны хүн хэлэв.

ОХУ-ын ахлах дипломатч Бээжинд айлчилж байна: Ням гарагт ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко болон Хятадын дээд дипломатуудын Бээжинд болсон уулзалтын талаарх мэдээллийг уншиж танилцууллаа. Мэдэгдэлд дурдсанаар, Вагнерын хөлсний бүлэглэлийн бослогын үеэр Орост гарсан үймээн самууныг мөн хэлэлцсэн байна.

Эх сурвалж: CNN

АЙЛЧЛАЛ: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  БНХАУ-д айлчилна
АЙЛЧЛАЛ: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.