/2023.06.23/: Гандантэгчилэн хийд хүүхдүүдийнхээ эрхийг хамгаалахын төлөө ажиллана гэдгээ илэрхийллээ. Хамгийн нэгдүгээрт хүүхдүүдийн эрх хөндөгдөж байна.
Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй тохиолдолд хүүхдийн нэрийг дурдах ёсгүй.Гэм буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэх талаар ажиллана. Хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийг нягталж хандах байх гэж хандаж байна. Гандантэгчилэн хийдийн зүгээс ярилцлага хийж тодорохой хүүхдүүдийн нэр усыг зарласан нь хүүхдийн эрхэнд ноцтой халдсан хэрэг боллоо. Тухайн хүүхдүүд үүнээс болж нийгэмд ялгаварлан гадуурхагдах бодитой нөхцөл үүссэн гэлээ.
Энэхүү мэдээллийг мушгин гуйвуулж Монголд болон Энэтхэгт суралцаж байгаа хүүхдүүдийг гутаан доромжилсон явдал маш ихээр гарч байна гэв. Хүүхдүүд бол Монгол Улсын иргэн монголчууд.Энэ хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийг зорих ёстой гэж үзэж байна гэв.
Цорж лам н.Чойжилсүрэн хэлэхдээ нөхцөл байдлыг шалгаж байна. Монголчууд нилээд бухимдалтай хандаж байна. Ер нь ийм асуудал Буддын шашинд байдаггүй.Би 1990 оноос шавилан сууж байна. Энэ асуудлаас үүдэн төрийн албаныхан хүртэл мэдээлэл хийж болчимгүй үйлдэл хийж байна. Хэлмэгдүүлэлт үргэлжилж байна. Монгол Улсын цагаатгах ажлыг зохион байгуулах үндэсний комиссын гишүүн хүн өөрөө гар бие оролцож байна. Юуг уриалах вэ? уриалахгүй вэ? гэдгээ бодох ёстой. Тухайн нэр бүхий төр нийгмийн зүтгэлтнүүд уучлал гуйх ёстой. Гандантэгчилэн хийдийн зүгээс 1990 оноос хойш энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх талаар лавлагаа авсан ийм зүйл огт байхгүй гэлээ.
Хэргийг БГД-ийн Цагдаагийн газарт шалгаж байна. Хэрэг гарсан байж болзошгүй гэсэн өдрөөс хойш цагдаагийн байгууллага, Гэр бүл хүүхэд хөгжлийн газартай хамтран ажиллаж байна. Хүүхдүүдийн мэдээлэл өгсөн байр 2019 онд ашиглалтад оруулсан нарийн технологийн байшин. Нэг өрөөнд хоёроороо дотроо угаалгын өрөө гал тогоотой. 24 цагийн харуул хамгаалалтай. Байх ёстой газруудаар камерийн хяналттай. Шашны сургалт болон Ерөнхий боловсролын сургалт авдаг. Тухайн хүүхдүүдийг насны ялгамжтай байдлаар байлгадаг байна.