/2023.06.23/: Хятадын баруун хойд Ниншя мужийн Инчуан хотод лхагва гарагийн орой мах шардаг ресторанд хий дэлбэрсний улмаас 31 хүн амиа алдаж, долоон хүн бэртэж гэмтсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Дэлбэрэлт рестораны доторх шингэрүүлсэн хийн савнаас хий алдагдсанаас болсон бөгөөд орон нутгийн цагаар 20:40 цагийн орчимд болсон гэж CCTV төрийн суваг мэдээлжээ.
Шархадсан долоон хүний нэг хүний биеийн байдал хүнд хэвээр байна. Харин үлдсэн зургаа нь хөнгөн гэмтэл, түлэгдэлт, шил зүсэгдсэн зэрэг шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Орон нутгийн гал унтраах албаныхан ослын газарт 20 автомашин, 100 гаруй албан хаагчийг илгээсэн бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаа пүрэв гарагийн өглөөний 04:00 цаг хүртэл үргэлжилсэн гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Хэргийн газар цагдаа болон гал сөнөөгчидтэй хийсэн ярилцлагаас харахад рестораны хоёр ажилтан дэлбэрэлт болохоос нэг цагийн өмнө хий үнэртэж байсан гэж мэдэгдэлдээ дурджээ.
Эх сурвалж: CNN