“УБТЗ” ХНН цалингийн системийн шинэчлэлийн эхний үе шатыг хэрэгжүүлж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УБТЗ” ХНН цалингийн системийн шинэчлэлийн эхний үе шатыг хэрэгжүүлж эхэллээ

/2023.06.23/: Үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналттай уялдуулан төмөр замчдын нийгмийн баталгааг хангах, ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс УБТЗ-ын удирдлага цалин хөлсний системийн шинэчлэлийг боловсруулж хэрэгжүүлж эхэлжээ.

Цалин хөлсний системийн шинэчлэл нь төмөр замчдын дунд олон жил хүлээгдэж байсан асуудлыг шийдэж ажилтнуудын нийгмийн баталгааг хангахад чиглэсэн томоохон бодлогын шинжтэй арга хэмжээ юм.

Энэхүү шинэчлэлийг эхлүүлэхийн тулд Замын удирдлага тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт, өсөн нэмэгдэж байгаа ачаа тээврийн хэмжээ, тарифын индексжүүлэлт, түүнээс олох ирээдүйн орлого, ашиг зэргийг нарийн тооцсон байна.

УБТЗ-ын даргын шийдвэрээр долоодугаар сарын 01-ний өдрөөс цалингийн системийн шинэчлэлийг эхлүүлснээр нийт төмөр замчдын дундаж цалин хөлс 15 хувиар нэмэгдэх юм.

Эх сурвалж: ЗТХЯ

Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан хойшлогджээ
Ц.Хулан, Б.Отгонбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан хойшлогджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.