“Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо“ хөтөлбөр эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо“ хөтөлбөр эхэллээ

/2023.06.05/: Швейцарын хөгжлийн агентлаг, УИХ-ын Тамгын газрын хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Бодлогод залуусын хяналт ТББ-аас "Парламентын ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүлчдийн оролцоо" хөтөлбөрийг 2023 оны зургаадугаар сарын 3-ны өдрөөс зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн бямба гарагт болсон сургалтаар:

  • "Төрийн эрх мэдэл хоорондын хяналт тэнцлийг хангах нь" сэдвээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Хууль зүйн ухааны доктор А.Бямбажаргал,
  • "Монгол Улсад Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь" сэдвээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Гангабаатар,
  • "Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн танилцуулга" сэдвээр УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцогчдод мэдээлэл өглөө.

May be an image of 8 people, newsroom and text

Хөтөлбөр дөрвөн долоо хоног амралтын өдрүүдэд зохион байгуулагдаж, оролцогчид багт хуваагдан хөтөлбөрийн хүрээнд олж авсан мэдлэг, туршлагаа ашиглан Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн зорилго, ач холбогдлыг таниулах видео бүтээл бүтээж, олны хүртээл болгосноор хаалтаа хийх юм.

Эх сурвалж: УИХ

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.