/2023.05.01/: Техас мужийн Кливленд хотод хөршүүд нь гадаа буудахаа болиоч гэж гуйсны төлөө хөршийнхөө таван хүнийг буудаж хөнөөсөн хэрэгтнийг хууль сахиулах байгууллагын 200 гаруй албан хаагч эрэн сурвалжилж байна.
Цагдаа нар айлуудаар явж оршин суугчдаас мэдээлэл авахыг хүсч байгаа бол эрх баригчид эрлийн талаар хүн бүрт мэдээлэхийн тулд испани хэл дээр сурталчилгааны самбар хийж байна гэж Сан Жакинто мужийн шериф Грег Каперс ням гарагт хийсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэв.
Сэжигтнийг талаарх үнэн зөв мэдээлэллийг 80,000 доллараар худалдаж авна гэж Холбооны мөрдөх товчооны Хьюстоны тусгай төлөөлөгч Жеймс Смит хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
38 настай Франсиско Оропесаг Хьюстон хотын төвөөс зүүн хойд зүгт 40 милийн зайд орших Кливленд хотод баасан гарагийн орой хөрш гэртээ дөрвөн том хүн, найман настай нэг хүүгийн амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байна.
ХМТ-ий тусгай төлөөлөгч ням гарагийн хэвлэлийн бага хурал дээр "Бидэнд яг одоо түүний хаана байгаа талаар ямар ч мэдээлэл ирээгүй байна. Гэхдээ хэн нэгэн бидэн рүү залгана байх гэж найдаж байна. Тэрээр заавал танилуудтайгаа холбогдсон байх учиртай. Бидэнд бүх төрлийн мэдээлэл хэрэгтэй байгаа бөгөөд мэдээлэгчийг найдвартай хамгаалах болно" гэжээ.
АНУ-д энэ он гарснаас хойш 184 удаа халдага үйлдэгдсэн гэж бууны хүчирхийллийн архиваас мэдээлэв. CNN агентлаг нь дөрөв ба түүнээс дээш хүнийг буудсан тохиолдлыг халдлага гэж тодорхойлдог байна.
Эх сурвалж: CNN