
/2022.10.20/: Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн “4days SME Expo-2022” нэгдсэн үзэсгэлэн худалдааг Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхлэн 4 өдөр зохион байгуулж байна.
Монгол Улсын хэмжээнд 63 мянган аж ахуйн нэгж, 906 мянган иргэн жижиг дунд үйлдвэр үйлчилгээ /ЖДҮҮ/-ний салбарт ажилладаг. Үүнээс 70 хувь нь Улаанбаатар хотод бий бөгөөд эдгээр үйлдвэр эрхлэгчийг дэмжин “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас жил бүр үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг. Энэ жил цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг бий болгох уриан дор 9 дүүргийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулж байна.