ЭМЧ: Цэвэршилт
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Цэвэршилт

/2022.04.01/ Цэвэршилт нь эмэгтэйчүүдийн сарын тэмдэг зогсох хөгшрөлтийн хэвийн үйл явц юм. Цэвэршилтийн үед нийт эмэгтэйчүүдийн ¾-т 2 жилийн дотор тодорхой шинж тэмдэг илэрнэ. Үлдсэн эмэгтэйчүүдийн хувьд эдгээр шинж тэмдэг нь илүү удаан хугацаанд ажиглагдана.

Шинж тэмдэг

  • Халуу дүүгэх буюу толгой, цээж, гар улаан болж, халуун мэдрэгдэж, энэ нь хэдэн минутаас 1цаг хүртэл үргэлжлэх
  • Маш ихээр хөлрөх, ихэвчлэн шөнөөр
  • Сэтгэл түгших, самгардах, гутрах
  • Арьс хуурайших, үрчлээ суух
  • Үтрээ хуурайшиж, үтрээний хана нимгэрсэнээр бэлгийн хавьтлын үед таагүй мэдрэмж төрөх
  • Шээс дамжуулах сувгийн хана нимгэрсэнээр шээсний сувагт халдвар орох магадлалтай болно
  • Сарын тэмдэг алдагдах
  • Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх

Эмчид хэзээ хандах вэ?

Дээрх шинж тэмдэгээс илэрвэл эмчид хандах шаардлагатай.

Шалтгаан

  • Эстроген дааврын ялгаралт багасах
  • Өндгөвч мэс заслаар авах
  • Өндгөвчийг гэмтээх хавдрын эсрэг хими, туяа эмчилгээ

Эрсдэлт хүчин зүйлс

  • 45-55 насны эмэгтэйчүүд
  • Зарим тохиолдолд 45-55наснаас эрт эсвэл орой
  • Тамхи татах
  • Согтууруулах ундаа
  • Агаарын бохирдол
  • Удамшил
  • Ямар нэгэн шалтгаанаар сарын тэмдэг 6-сараас дээш хугацаагаар ирэхгүй болсон тохиолдолд

Хүндрэл

  • Титэм судасны төрөл бүрийн өвчин
  • Яс сийрэгжих өвчин /насжилттай холбоотой/

Оношлогоо

Нарийн мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчийн үзлэг

Эмчилгээ

  • Даавар орлуулах эмчилгээ /эмчийн заалтаар/
  • Шинж тэмдэгийн эмчилгээ
  • 1-5 жилийн дараа бүрэн арилдаг
УИХ-ын гишүүн Э.Батшугар: Засаг бензиний үнийг тодорхой хэмжээгээр барих нь зөв
УИХ-ын гишүүн Э.Батшугар: Засаг бензиний үнийг тодорхой хэмжээгээр барих нь зөв
 
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Чингис хаан үндэсний музейд зочиллоо
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Чингис хаан үндэсний музейд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.